shuleg

шүлэг

2010 оны 06-р сарын 10 Нийтэлсэн chilugen
өдрийг сайхан өнгрөөж байна уу? та бүхэн өөрсдийн зохиосон шүлгийг бичиж үлдээн үү?

Хайрийн шүлэг

2010 оны 06-р сарын 10 Нийтэлсэн chilugen

Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!

Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!

Өдөр бүр санах болжээ итгээрэй!

Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!
     *           *           *

Хайрандаа чи намайг дасгасан

Хоолойндоо чи намайг шингээсэн

Зүрхэндээ чи намайг өлгийдсөн

Зүүдэндээ чи намайг өмчилсөн

            *  *  *

Чи минь миний чимээгүй ирсэн хайр

Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал

Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр

Гарыг чинь атган суумаар байна

Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд

Ганцаардлыг мартан амьдармаар байна

             #  #  #

Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?

Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?

Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү?

Үеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү?

             #  #  #

Дураараа чамдаа эрхлэх гэж

Дуртай үедээ үнсэх гэж

Хамтдаа алхаад инээх гэж

Хааяа санаад уйлах гэж

Чамдаа би зоргоороо дурлахсан

Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан...? :х

          *   *   *

Чинийхээ дэргэд байгаад л баймаар

Чив чимээгүй дэргэд чинь суугаад л баймаар

Дуу хоолойг чинь сонсоод л баймаар

Дулаахан харцыг чинь ширтээд л баймаар

          *   *   *

Зөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэн

Зөрүүд зан гаргачхаад аргадуулахсан

Зөндөө их саначхаад тэврүүлэхсэн

Зөвхөн чамаар хайрлуулахсан

          *   *   *

Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор

Бусдад дурлахаас би эмээдэг

Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор

Хааяа би хайраас айдаг

          *   *   *

Аниргүйхэн найзлахдаа дотносно гэж бодсонгүй

Аятайхан ааш чинь таалагдана гэж бодсонгүй

Нэг л мэдэхэд чамайгаа боддог болжээ

Нээрээ би чамд дэндүү дасжээ...

          ...        ...       ...

chamaig harah gj ugluud bi durtai

chamtai uulzah gj udurt bi durtai

chamtai alhah gj oroid bi durtai

chamaig zuudleh gj shunud bi durtai

---Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи

Навчсаар үйлсан намар шиг сэтгэл уйлж үлдсэн

Дурласан сэтгэл дутуу залгисан нулимс үлдсэн

Дуртай бүхнээсээ зугатаасан дугуй хар цэг болж би үлдсэн

Dusal nulimas huuramch gedgiig

Dutuu taviland chamaas medsen

Duugui genen zangaasaa chi

Durlasan nadad gunig beleglene

Хайрийн шүлэг орууллааа

2010 оны 06-р сарын 10 Нийтэлсэн chilugen

Хайрласаан, чамайг би хэтэрхий хайрласан
Халуун шатан, сэтгэл хөндvvрлэтэл би чамайг хайрласан
Зvvдэлж сэрэхэд дэргэд минь байхгvйн чинь төлөө нулимс унагаж
Зvрх шимширтэл гуниг хөврvvлэн ганцхан чамайг хайрласан
Асгартал уйлаад аргадсан ч минийх болохгvй чамайг хайрлаж
Амьдралынхаа олон олон ө
рvvдийг ганцхан чамаар л дутаасаан
Зөвхөн чинийх гээд уйлаад гуйсан ч дэргэд vлдэхгvй чамайг хvлээж
Зөрүү тавилангаа сөрөн зөвхөн чамайг л би хайрласан

Баярлаж гомдаж ө
нгөрөөсөн эгэлхэн өдрүүд
Буцаад сэтгэлд
мөрлөгдөн дурсамж болж ирнэ
Бардан бахдаж явсан залуу нас минь эргээд
Бодлын хөлчүү үзүүрт дурсамж болон үлдэнэ
Санахгүй гэж бодсон сэтгэлийн нөмгөн шарх
Санаандгүй байтал бас дурсамж дэлгэн ирнэ
Эгэл бие минь учирлаад дуусахгүй
Элдэв дурсамжууд сэтгэлээс гарахгүй
Зуун жилийн сэтгэлийн тайтгарал, моддод
Зүрх, жимс болон бөнжигнөнө
Үүрдийн хайрын эгшиг, шувууд
Үнэн зүрхний гэрээс болон жиргэнэ
Аз жаргалын дарс, гал ус
Амьдралд бүтээгүй хайрын төлөөс болж урсана
Хацар эрүү жиндэх энэ л хүйтнийг умартан
Хайрт минь би чамайг итгэл тогтоон хүлээнэ
Харц үймээн алдрах зэргэлээн дундуур чи минь
Хаагуур ч юм бэ над руу ирж л яваа юм шигээ
Задгай хүйтэн салхи санчигны үзүүрээр наадан
Засуул босуул сэтгэлийг минь үе үе дэгэлзүүлнэ
Захгүй их орчлонгийн аль өнцөгт байсан ч
Загал буга шиг чамдаа эргэж би очно Хоног өдрийн зааг, наран
Хайр дурлалын илч болон дүрэлзэнэ

Уйлсан учрыг минь бvv асуу
Удаан уйлахгvй мөд тайтгарна
Угтах ирээдvйн урт амьдралд
Уйлах өдрvvд бишгvй тохиох ч
Олон уйлахгvй одоо л би сайн уйлъя


Ганцхан дурлах гэсэн юм
Дүгрэг саран мэлтийсэн намрын тэргэл шөнөөр
Дүрийг чинь би сэтгэлдээ нууцхан зураглаж явах юм
Даамай залуу насаа нэгэн хөгөөр хөглөөд
Дахин олдохгүй амьдралдаа ганцхан дурлах гэсэн юм


Хоногийн газраас чи минь сэтгэлд тодроод ирэх юм
Хосолж хөтөлсөн морьд үүрсэн янцгаах үүрээр
Унаган нутгийн охид шиг цэцэгсийн дэлбээ инээлгэж
Учрахын төлөө би ганцхан дурлах гэсэн юм
Намрын шаргал модод зүрхэн навчсаа гөвөхөд
Нуурын шувуудаа буцахад нь хуураар аргадаад үдэх юм
Үеийн олноос нуугдаж болзсон мөч бүхнээ
Үгүйлэхийн төлөө би ганцхан дурлах гэсэн юм

Ургаж өөдлөөд, унаж газарладаг

Учир тавилантай шаргал навчисаа!

Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би

Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа!

Дуугүй ширтэж даруухан инээмсэглэх залуу минь намайг уриач

Дуртмал харцаараа хэлээд байгаа шигээ дулаан үгээ чихэнд минь сонсгооч

Дурлалаар жигүүрлэж бардам алхах энэ л насыг минь биширсэн мансуурлаа

Дуулимд чи нуусаар буцах гэж үү?

Гадаа гудамжинд зөрөн өнгөрөх олны хөлд

Гарагийн даялал шиг зайдуу чи минь алга байна

Гарагийн даялал шиг зайдуу чамайг минь эзгүй байхад

Гадаа гудамж нэгэн мөрөөр дутуу байна

Гансраад буцсан мөр минь альхан гудамжинд хоцроо бол.....

Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлэгээрээ илгээе

Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдраарай

Сартай тэнгэрлүү харах болгондоо сэмхэн миний тухай бодоорой

Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлэгээрээ илгээе............

Бардам төрхөө гээтлээ шаналах байж

Дэнгийн эрвээхийст юунд итгэсийм.

Бусдаас хайгаад ч олохгүй гэрэлтэй

Дэнлүү чамд байсан болохоор л

Нартад чи төөрсөнгүй......

Наддаа ирлээ.

Тэр ирсэн, тэр явсан

Тэглээ гээд гуниггүй

Тэр намайг мартсан, бусдыг санасан

Тэгээд ч бас гуниггүй

Амьдрал амттай, бас гашуун хэдий ч

Аль аль нь миний хувьд гуниггүй

Аврал бас цөхрөл байдаг ч

Аль аль нь утгагүй

Нүүгээд өнгөрөх цаг хугацаа ч гуниггүй

Зүүгдээд хоцорсон эгэл өдрүүд ч гуниггүй

Нүдэнд харагдах бүх дүрслэл гуниггүй

Зүрхэнд үлдсэн бүх дурсамж гуниггүй

Үүлс нүүхэд гуниггүй

Үдийн үдэд салхи сэвэлзэхэд гуниггүй

Үргэлжилсэн [...]

Намайг зовоосон шаналалд өвдөг сөгдөөд, үхмээр санагдаад

Надад уягдсан сэтгэлүүдийг бодхоор үхмээргүй санагдаад

Нар хүртэл надаас бусдыг дулаацуулаад байх шиг гомдол төрөөд

Нар чамайг дахиж харахгүй гэж бардамнаар санагдаад

Аз жаргал хаалганы хажуугаар өнгөрчихөөд, хөршийнд оччихоод

Азгүйгээр минь дуудаж намайг элэглээд инээлдээд байх шиг санагдаад

Харин би тэгтэл ганцаархнаа хатуу дарсыг цээж норгон хөнтөрчихөөд

Халамцуудаа шатаж чангаар хашгирмаар санагдаад, үхмээр санагдаад

2

Чадахгүй [...]

Хэрвээ чи бүсгүй хүн бол

Өндөр уулын оргил шиг бай

Чамаар тоглох гэсэн нэг нь

Уулын бэлээс буцах болно

Харин:

Чамд хайртай нэг нь

Уулын оргил руу мацах болно”

Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх

Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү

Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг

Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь [...]

Чамайг бүр мөсөн явхад би

Мөсөн асганы нурангад дарагдах шиг шаналсан

Мөнхөд чөлдөх шиг гөлөрч ухаан алдсан

Анир чимээгүйн дунд ганцхан дусал усны бөнжигнөх чимээнээр сэрсэн

Аянга нүргэлж газар өмөрсөн шиг хоосорч үлдсэн…

Тэртээх ертөнцөд жаргал байдаггүйч гэлээ

Тиймээ би сөгдөн гуйя ганцхан удаал учирахсан

Үрийг чинь төрүүлж элгэндээ тэврэхсэн

Үсийг чинь үнэрлэж зүрхэндээ ширээхсэн

Бурхан чөтгөрийн аль нь ч юм бэ чамайг минь [...]

Нүгэл үйлдэнэ гэдэг хэцүү юм

Нүцгэн гараараа халгай зулгаах мэт саваагүйтэж

Төөргөндөө богтлогдсон эрийн зүрхээр оролдчихоод

Төөрсөн янзага шиг түгшиж явах хэцүү юм

Үйлтэй хорвоогийн салхинд гувруу болтол ороолгуулавч

Үлээхэд чичрэм эмзэг дурлалдаа шатан шаналж

Нүднээс далдуур учирснаа жаргал болгон зовж

Нүүдлийн шувуу шиг эргэж буцах хэцүү юм

Сар ичингүйртэл чамаар сэтгэлдээ зогоож

Сал эцтэл чиний хайрын далайд хөвж

Чадал шавхсан хайранд чинь сэлж

Чамд дурлах [...]

Зүрхний үгээ мартаад хэнэг ч үгүй явсан чамайг

Зүүд нойроо хулжаан санаад ч би яахийн

Зүрхээ тас цоожлоод яваад одсон чиний хойноос

Зүүд нойроо хугаслан энэлээд ч би яахийн

Наслахын дайтай орчлонд ханьсах хувьгүй чамайг

Нартад би ганцаардахдаа үгүйлээд ч би яахийн

Насан үүрдийн хайраа арчиж орхисон чамайг

Намайг л гэхгүй болохоор бодоод ч би яахийн

Хайрлаж байсан намайг үнэхээр мартсан чамайг

Харамлаж явсан [...]

Хөндүүрлээд байгаа зүрхний минь үер мэт зовлон

Хөшгиний цаана шуурах хаврын салхи мэт тавгүй

Хээрийн үнэр, яргуйны настай зуурын төдий бодлууд

Хэзээ ч юм зурсан зураг шиг тавилангийн өрөөнд төөрөлдөнө

Ханш нээж урин цагийн дуулал орчлон даяар эгшиглэхэд

Сэтгэл гэдэг тогтож өгөхгүй хавсрага мэт хуйсагнаад

Харгуй замаар нялх ургамал амьдрал царайчлан соёолох

Хамаг бүхнийг өрөвдөж зүрх шимшрээд нэг л тавгүй

Энэрэх гэсэндээ гишгэж [...]

Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр гээж

Инээд алдан орохдоо даанч би дуртай

Чийр болсон алдар хүнд чихний ээмгээ тайлаад

Чиний л хайртай бүсгүй болж дээлээ нөмгөлөх дуртайАяга таваг зууж айлын эхнэр шиг загнаж

Ардын дуу аялахдаа худлаа бадаг нэмж

Амгалан нойрсох чиний л өврөөс гулссаар

Аярхан босож цонхоор ширтэх дуртай

Хэн ч мэдэхгүй миний энэ аз жаргалыг

Хэн нэгнээс булааж авсан [...]

Hana ba hair setgel

Hanand durlasan yalaa haa saigui nisne

Niseh ni haa saigui uitgar tugeej

Hana murgun unana

Gantsaardsan ter yalaag

Gantshan bi l oilgono

Huiten hana hushuu shig

Huurhii tuuniiig hyalaih ch ugui

Huiten ineed yalaanii dalawchiig

Huiten boroo shig newt norgohod

Galsaagiin dontoi sarmagchin adil

Gazraas neg tom har wum bosch irne